Нутгийн зүүн хэсгээр бороотой

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-06-03 16:51:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

 Ойрын өдрүүдийн цаг агаарын төлвийг танилцуулж байна. Энэ сарын 5, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Салхи 5, 6-нд нутгийн зарим газраар, 7, 8-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7- ноос ихэнх нутгаар хална.

 

Холбоотой мэдээ