Jay-Z нэг тэрбум ам.доллар олсон анхны рэпер болжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-04 10:32:23

НЬЮ-ЙОРК. /Forbes/. Америкийн рэпер Jay-Z нэг тэрбум ам.доллар олсон анхны рэпер болжээ. Энэ тухай “Forbes” сэтгүүл мэдээлэв.


Түүний гартаа төвлөрүүлсэн хөрөнгө нь багаар бодоход 1 тэрбум ам.долларт хүрснээр  Jay-Z шоу бизнесийн тэрбумтан болсон цөөхөн хэдэн төлөөлөгчдийн нэг болж байгаагаас гадна ийм амжилтад хүрсэн анхны хип хоп дуучин болж байгаа аж.


Тэрбээр оргилуун дарс, коньякны бизнес эрхэлдэг бөгөөд урлаг соёл болон Лос Анжелас, Хэмптонс дүүрэг, Нью-Йоркийн Трибека дүүрэг дэх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа, “Uber” зэрэг компанийн хувьцааны багцууд нь түүний хаант улсыг тэлсээр байна хэмээн “Forbes” сэтгүүлд онцлон тэмдэглэжээ. Түүнд жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан 14 цомог,  Грэммийн 22 шагнал байдаг аж. 

Холбоотой мэдээ