"The Hu” хамтлаг Европ руу мордлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болсон “The Hu” хамтлагийнхан өнөөдөр Европ тивийг зорилоо. Тус хамтлаг дэлхийн 60 гаруй улсаар аялан тоглолт хийх гараагаа Европоос эхэлж байгаа юм.
Анхны тоглолтоо зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхлэх гэнэ. Герман улсын таван хотод хийх тоглолтын билет эрэлттэй байгаа аж.
Монголын хаад харь улсад илгээх элчдээ шийтгэн олгодог байсан "гэрэгэ-г дэлхийн хамгийн анхны дипломат паспорт хэмээн хэлэх үндэстэй хэмээн түүхчид тодорхойлдог. Монголын “Хү” хамтлагийнхан анхны цомог, анхны тоглолтоо “Гэрэг” хэмээн нэрлэсэн бөгөөд тавдугаар сарын 23-нд “White Rock” центрт анхны тоглолтоо хийсэн билээ. Тус хамтлагийн “Wolf Totem” дуу "Billboard Chart"-ын “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтсан амжилт гаргасан юм.