"Алтан хальс" олон улсын кино наадам эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-04 13:40:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын кино институтээс 7 дахь жилдээ зохиож буй "Алтан хальс" олон улсын кино наадам "iCinema" кино театрт өнөөдөр эхэллээ. Энэ наадам зургадугаар сарын 4-8-нд болно. Монголын кино институтийн баг хамт олон энэ жилийн "Алтан хальс" наадмаар дэлхийн шилдэг бүрэн хэмжээний кинонууд, уралдаант хэсгийн богино бүтээлүүдийг ч үзэгчдэд хүргэнэ.  Кино наадмын үеэр нэр хүндтэй найруулагчдын мастер класс уулзалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах юм байна. Кино хөтөлбөрөөс сонирхуулбал,

    Мягмар гараг, зургадугаар сарын 4

19:30 Нээлтийн кино: Өндөг (Монгол, 2019) Ван Чюанань 
Лхагва гараг, зургадугаар сарын 5 
14:00 Мастер класс: Хятад найруулагч Ван Чюанань [үнэ төлбөргүй] 
16:00 Миний биеийн дурсамж (Индонез, 2018) 105 мин, Гарин Нугрохо [+18] 
18:30 Дэлгүүрийн ажилчид (Герман, 2018) 125 мин, Томас Штубер 
21:30 Уралдаант хэсгийн бүтээлүүд (Бүлэг I) 140 мин 
Пүрэв гараг, зургадугаар сарын 6 
09:00 Сургалт: Польш зураглаач Артур Журавски: Эхэнд үг байсан - Хэрхэн кино зохиолыг уншиж, ойлгож, дүрсэнд хөрвүүлэх вэ? 
16:00 Алсад гялалзах тэр нэгэн од (Монгол, 2019) 90 мин, М.Сэргэлэн 
18:30 Дагалдан (Сингапур, 2016) 96 мин, Ү Жүнь Фөн 
21:30 Уралдаант хэсгийн бүтээлүүд (Бүлэг II) 140 мин 
Баасан гараг зургадугаар сарын 7 
13:00 Хэлэлцүүлэг: Кино төслөө хэрхэн олон улсын кино наадам, түгээлтэд бэлдэх вэ?  [үнэ төлбөргүй] 
16:00 Short Export 2019: Герман богино кинонууд, 94 мин 
18:30 Ойролцоо үгс (Франц, Израиль, 2019 он) 123 мин, Надав Лапид [+18] 
21:30 Уралдаант хэсгийн бүтээлүүд (Бүлэг III) 140 мин [+18] 
Бямба гараг, зургадугаар сарын 8
11:00 Мастер класс: Сингапур найруулагч Ү Жүнь Фөн  [үнэ төлбөргүй] 
13:30 Би эхийгээ хөнөөсөн (Канад, 2009) 96 мин, Завье Долан 
16:00 Донбасс (Украин, 2018) 110 мин, Сергей Лозница 
19:00 Хаалтын үзвэр: Бүлээн нурам (Монгол, 1991) 77 мин, /Гомбожавын Жигжидсүрэн/  тус тус үзүүлнэ.




Холбоотой мэдээ