UFC Хабиб Нурмагомедовын дараагийн өрсөлдөгчийг албан ёсоор зарлалаа

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-06-05 11:17:14

НУР-СУЛТАН. /Kazinform/. Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов есдүгээр сарын 7-нд найман өнцөгт дэвжээн /октагон/ дээр дахин гарч, түр аваргын цолыг эзэмшигч Дастин Порьетэй тулалдана гэж  UFC-гийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Тулаан "UFC 242" тэмцээний хүрээнд болно. Өдгөө 30 настай Оросын тамирчны хувьд энэ удаа аваргын цолоо хоёр дахь удаагаа хамгаалах юм. Нурмагомедов 2018 оны 10 дугаар сарын 6-нд Ирландын тулаанч Конор Макгрегорыг дөрөвдүгээр үед боох мэхээр ялж аваргын цолоо хамгаалсан билээ.


Нурмагомедов 2018 оны дөрөвдүгээр сард Америкийн тулаанч Эл Яквинтыг шүүгчдийн шийдвэрээр ялж, UFC-гийн аварга болсон байна. Оросын тамирчин 27 удаа тулалдахдаа нэг ч ялагдал хүлээгээгүй юм.


Харин өдгөө 30 настай Порье 25 удаа ялж, таван удаа ялагдаж байжээ.

Холбоотой мэдээ