Анхны интернэт аяллын сүлжээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-03-30 09:18:55

ЦЮРИХ. /OpenPR/. Шинэ интернэт сүлжээ Төв Ази болон Монгол Улсаар аялах боломжийг хялбаршуулж байна.

«Start-up Indy Guide» үйлчилгээ нь Монгол, Казакстан, Киргизстан, Узбекстан болон Туркменстан улсуудыг хамардаг юм.

Төв Ази ба Монгол Улс нь олонх аялагчийн хувьд дэлхийн танигдаагүй  томоохон газар нутгийн нэг билээ. Дэд бүтэц муу, хэлний саад бэрхшээл, соёл, зан заншлыг нь мэдэхгүй байдал зарим нэгэнд саад бэрхшээл болдог. Яг ийм үед тус болох "Indy Guide" үйлчилгээ нь экспедици, хувийн хөтөч болон гэрийн үйлчилгээний хамгийн том сүлжээ болж чадсан бөгөөд жуулчид болон тухайн улсын иргэдийг хамруулсан аялал жуулчлалыг тус бүс нутагт хөгжүүлэх зорилготойгоос гадна тухайн улсын нийгэмлэгүүдийг дэмжиж байдаг.

Зарчим нь маш энгийн: тухайн бүс нутгийн хөтөч болон үйлчилгээ үзүүлэгч нар санал болгож буй үйлчилгээгээ үнэгүй байршуулна. Жуулчдад сонирхсон аяллыг нь ангилан хайхад хялбар болгож өгдөг бөгөөд захиалгыг сүлжээгээр шууд хийх боломжтой. Асуулт гарвал сүлжээний чат ашиглаж үйлчилгээ үзүүлэгчтэй шууд харилцаж болно. Тухайлбал, Монголын малчин айлд болон бүргэдтэй анчин айлд зочилсон зарим жишээг харж болох юм.

Энэ үйлчилгээг санаачилсан гэр бүлийн хоёр болох Александра болон Атахан Тозун аялах дуртай бөгөөд энэ газар нутагт дурласан хоёр. Тэд Швейцарийн Цюрихт төрж өссөн. Гэхдээ Атахан бол жинхэнэ казак учир энэ нутаг ус болон соёлыг гаргууд мэднэ. Тэд санхүү маркетингийн мэргэжилтэй ч аялал жуулчлалд орсон хүмүүс юм. Тэд энэ бүс нутагт аялахад ямар байдгийг судалсны үндсэн дээр "Indy Guide" үйлчилгээний санааг олжээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ