Нацизмыг ялсан явдлыг дэлхийн өв хэмээн хүлээн зөвшөөрөх санааг нь дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-07 10:38:56

МОСКВА. /АиФ/. Дэлхийн хоёрдугаар дайнд нацизмыг ялсан явдлыг дэлхийн өвөөр хүлээн зөвшөөрөх Оросын саналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш дэмжжээ. Энэ тухай ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Орос улс НҮБ-д ийм санал тавих бодолтой байгаа тухай өмнө нь Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай ярилцах үеэрээ мэдэгдсэн байна.


ОХУ-ын энэхүү санаачилгыг А.Гутерриш дэмжихийн сацуу 6 дугаар сарын 30-ныг Олон улсын парламентаризмын өдөр болгон зарлах санааг нь эерэгээр үнэлсэн байна. 

Холбоотой мэдээ