Хүүхдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээнд Орхон аймгаас 243 тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-07 12:02:00
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Засгийн газрын тогтоолын дагуу “Хүүхдийн спортын VI их  наадам”-ыг улс орон даяар зохион байгуулж байна. Уг наадмыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан бөгөөд дээрх ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг хэлэлцлээ. 

Орхон аймгийн хэмжээнд “Хүүхдийн спортын IV их  наадам”-ын I шатны тэмцээнийг спортын 16 төрлөөр зохион байгуулж, ерөнхий боловсролын 24 сургуулийн 23400 гаруй тамирчин оролцсон байна. Үүнээс шигшээ тэмцээнд оролцох эрхээ 243 тамирчин, 38 дасгалжуулагч авчээ. Уг тэмцээнийг зохион байгуулахад орон нутгийн төсвөөс 25 сая төгрөг зарцуулсан байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод болно. 

Холбоотой мэдээ