Дэлхийн худалдааны байгууллагад шинэчлэл хийх хэрэгтэйг онцолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-10 12:10:13

ТОКИО. /TASS/. “Их 20”-ийн бүлгийн орнуудын Худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд нарын уулзалтад оролцогчид Дэлхийн худалдааны байгууллагад шинэчлэл хийх шаардлагатай гэдэг дээр санал нэгджээ. Энэ уулзалт өнгөрсөн ням гарагт Японы Цукуба хотод болжээ. 


Дэлхийн худалдааны байгууллагад шинэчлэл хийх шаардлагатай байгааг талууд дахин онцлон тэмдэглэхийн сацуу Осака хотод энэ сарын 28-29-нд болох “Их20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг бодитой хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.


Түүнчлэн уулзалтад оролцогчид гангийн үйлдвэрлэлийн илүүдлийн асуудлаар нэгдмэл байр суурьд хүрч чадаагүй байна. Тухайлбал энэ асуудалд Хятад улс хатуу байр суурьтай байгаа аж.


Хуралдааны дараа нийтэлсэн албан ёсны мэдээнд шударга, чөлөөт худалдааны ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн хэдий ч худалдааны хамгаалалтын бодлогын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг баримт бичигт дурдаагүй байна.

Холбоотой мэдээ