“Huawei”-г Бразилд хориглохгүй гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРАЗИЛИА. /Reuters/. БНХАУ-ын “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг харилцаа холбооны тавдугаар үеийн “5G” сүлжээндээ ашиглахыг хориглохгүй гэж Бразилын дэд Ерөнхийлөгч Гамильтон Мурао мэдэгдсэн байна.
Бразилын
санхүүгийн салбарын хамгийн том сонин болох “Valor Economico”-д нийтэлсэн Г.Мураогийн ярилцлагад
дурдсанаар, “Huawei” компанид
хориг тавих асуудлыг Бразилын засаг захиргаа зөвлөлдөөгүй байгаа ажээ. Мөн
тэрбээр, харилцаа холбооны шинэ сүлжээнд “Huawei”-гээс татгалзах хүсэлтийг АНУ-ын төрийн тэргүүн
Дональд Трамп Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаруд тавьсан гэдгийг нотолжээ.
Өнгөрсөн сард АНУ үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмээн үзэж, “Huawei” компанийг худалдааны хар жагсаалтдаа оруулсан юм. Гэсэн хэдий ч “Huawei” компани харилцаа холбооны тоног төхөөрөмжөөрөө дамжуулан гадаадын орнуудыг тагнадаг гэх мэдээллээ батлах нотлох баримтыг АНУ-ын Засгийн газар дэлгээгүй байна.