П.Порошенкогийн хөрөнгийг битүүмжилж магадгүй

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-11 15:06:09

МОСКВА. /РИА Новости/. Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн хөрөнгийг энэ сард битүүмжилж магадгүй байна гэж Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн Засаг захиргааны тэргүүн орлогч Андрей Портнов мэдэгдсэн байна.


“Улсын мөрдөн шалгах товчоо мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. 6 дугаар сар гэхэд П.Порошенкогийн бүх хөрөнгийг битүүмжилсэн байхыг бид өргөдөлдөө дурдаж байгаа. Үүнд ямар ч хуулийн саад тотгор байхгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна.


А.Портновын мэдэгдэл дээр үндэслэн Украины Улсын мөрдөн шалгах товчоо П.Порошенкогийн эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ бүхнээс эмээхгүй гэдгээ Украины Ерөнхийлөгч асан П.Порошенко мэдэгдсэн байна.  

 

Холбоотой мэдээ