Баян-Өлгийд 803 га-д тариалалт хийгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-11 18:27:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэд болон аж ахуйн нэгжүүд энэ сарын 10-ны өдрийн байдлаар 803 га-д тариалалт хийгээд байна.

Энэ онд аймгийн хэмжээнд нийтдээ 1588 га-д тариалалт хийхээр төлөвлөснөөс одоогоор 250 га-д төмс, 99 га-д хүнсний ногоо, 373 га-д малын тэжээл, 82 га-д жимс, жимсгэнэ тарьжээ.

Өнгөрсөн сард цаг агаар сэрүүн, салхи шуургатай байсан, хэд хэдэн удаа цас орсон зэрэг хүчин зүйлсийн улмаас хаврын тариалалт удаашралтай явагдаж байгааг албаны хүн хэллээ. Гэхдээ энэ жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэнэ.

Дашрамд дурдахад, Баян-Өлгийчүүд өнгөрсөн 2018 онд 2066,3 га-д тариалалт хийж, 47,3 тонн үр тариа, 2990 тонн төмс, 1503,3 тонн хүнсний ногоо, 70,8 тонн жимс, жимсгэнэ, 1117,8 тонн малын тэжээл тус тус хурааж авсан ажээ.

             

            

Холбоотой мэдээ