Данийн парламентын дарга огцрох тухайгаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-11 16:22:57

МОСКВА. /TASS/. Энэ сарын 5-нд болсон парламентын сонгуульд намууд болон барууны төвч үзэлтнүүдийн эвсэл ялагдсаны дараа Данийн парламентын дарга Пиа Кьерсгор албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ. Энэ тухай тэрбээр “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Парламентын сонгуулийн дараа Фолькетингийн /Данийн парламент/ даргаар үлдэх үү хэмээн надаас хэд хэдэн хүн асуусан. Би үлдэхгүй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


Илүү олон санал авсан намын төлөөлөгч Фолькетингийн шинэ дарга болох аж. Энэ сарын 5-нд болсон сонгуульд зүүний намууд парламентад 91 суудал авсан бол барууны төвч үзэлтнүүд 75 суудал авсан байна. Энэ сонгуульд Социал демократ нам 25.9 хувийн санал авч ялсан бол Либерал нам 23.4 хувийн санал авч, хоёрдугаарт оржээ. 

Холбоотой мэдээ