Сагсан бөмбөгчид ДАШТ-д өрсөлдөхөөр Европ тивийг зорьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-12 11:50:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо энэ сарын 18-23-нд болох сагсан бөмбөгийн 3x3 төрлийн насанд хүрэгчдийн 6 дахь удаагийн ДАШТ-д манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцоно.


Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан Европ тивийг зорьсон бөгөөд ДАШТ-ий өмнө эрэгтэйчүүд Хорватын дэлхийн Гран при тэмцээнд, эмэгтэйчүүд Италид 6 дугаар сарын 14-15-нд "Womens Series League" тэмцээнд оролцох юм байна. Тус тэмцээнд манай эмэгтэй баг дэлхийн аварга Итали болон Серби, Ирландын шигшээ багтай нэг хэсэгт багтсан байна.


Монгол Улсын эмэгтэй шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго харин эрэгтэй шигшээ багт Ц.Отгонжаргал, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн нар багтжээ.

Холбоотой мэдээ