Хятадын тэрс үзэлтэн Ай Вэйвэй “Wikileaks”-ийг үндэслэгчийг эргэж очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-06-12 16:01:24

МОСКВА. /RIA Novosti/. Хятадын тэрс үзэлтэн зураач Ай Вэйвэй “Wikileaks”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг эцгийнх нь хамт шоронд эргэж очсон тухай “Evening Standard.” сонин мэдээлсэн байна.


Тус сонинд мэдээлснээр, өдгөө 47 настай Австралийн иргэн Жон Шиптон, Ай Вэйвэй нар мягмар гарагийн үдээс хойш Лондоны Белмарш шоронд иржээ.  


Ай Вэйвэй Хятадад улс төрийн мөрдлөг хавчлагад өртсөнийхөө дараа Европ руу гарсан байна. Тухайлбал, тэрбээр 2008 оны Сычуаны газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаарх сайн дурын үндсэн дээр хийсэн шалгалтынхаа дүгнэлтийг хэвлэн нийтэлсний төлөө ийм хавчлагад өртөж байжээ.


2010 онд Швед улсад бэлгийн дарамт, хүчирхийллийн хэрэгт буруутгагдсан Ассанж Скандинавын тус улсад шилжүүлэн өгөхөөс зайлсхийхийн тулд 2012 оноос хойш Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд нуугдаж байсан билээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өглөө түүнийг Швед болон АНУ-ын талаас гаргасан хүсэлтийн дагуу баривчилсан юм. Лондон хотын шүүх түүнийг барьцаагаар суллагдах нөхцөлийг зөрчсөн хэрэгт буруутай гэж үзсэн бөгөөд 11 сар хорих ял оноожээ. Түүнийг шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцэх хурал тавдугаар сарын 2-ндд эхэлсэн байна.


Холбоотой мэдээ