Улсын төсвийн 80 гаруй тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт өрнөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-12 23:20:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд Өвөрхангай аймагт улсын төсвийн 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 70 орчим бүтээн байгуулалтын ажил өрнөнө.

Тодруулбал, нийт хөрөнгө оруулалтын 60 орчим хувийг барилгын ажил эзэлж байгаа ба Баян-Өндөр, Өлзийт, Төгрөг сумын багийн төв, Тарагт сумын ЗДТГ, Богд суманд Цаг уурын станц, Арвайхээрт Цагдаагийн газар, Залуучуудын усан спортын цогцолбор, Нарийнтээл, Хархорин, Арвайхээр суманд сургуулийн барилгуудыг шинээр барьж гүйцэтгэх юм. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, шинэчлэл, инженерийн хийцтэй бэлчээрийн усан хангамж, худаг барих, урлаг, спортын заалны засвар гэхчлэн олон ажлыг төлөвлөөд байна.

Орон нутгийн төсвөөр Хаус хорооллын инженерийн шугам сүлжээг тавих, Арвайхээр сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зарим сумын ЗДТГ-ын унааны шинэчлэл зэрэг 10 орчим ажлыг хйиж гүйцэтгэх бол Орон нутгийн хөгжлийн сангийн 2.4 тэрбум төгрөгөөр Арвайхээр суманд кинотеатр, усан спортын төв, унадаг дугуйны зам, нийтийн тээврийн парк шинэчлэл гэхчлэн 10 гаруй ажлыг хийхээр төлөвлөжээ.

Нийт хөрөнгө оруулалтаар 110 гаруй ажлын тендерийг шалгаруулж, зарим ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй хийж байна. 

Холбоотой мэдээ