“Facebook” компани хэрэглэгчдэд төлбөр төлнө

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-13 11:26:53

ВАШИНГТОН. /TASS/. “Facebook” компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор хийж буй зах зээлийн судалгааныхаа хүрээнд ухаалаг гар утас хэрэглэгчид ямар аппликейшнүүд ашигладаг талаарх мэдээллийг цуглуулахаар төлөвлөж байна.


“Зах зээлийг судлах зорилгоор “Study” аппликейшнийг бид нэвтрүүлж байна. Энэ программыг хэрэглэж байгаа хүн бүрт судалгаанд оролцсоных нь төлөө бид урамшуулал олгох болно” хэмээн “Facebook” компанийн цахим хуудаст тэмдэглэсэн байжээ.


Илүү чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд мэдээлэл цуглуулах шаардлагатай болохыг компани онцлон тэмдэглэжээ. Хэрэглэгчдийн гар утсанд ямар аппликейшнүүд суусан байдаг болон хэрэглэгч тухай аппликейшнд хэр их хугацааг зарцуулж байгаа талаарх мэдээлэлд “Facebook” компанийн “Study” програм дүн шинжилгээ хийх аж. Харин хэрэглэгчдийн нууц үг, хувийн дүрс бичлэгүүдийн талаарх мэдээллийг цуглуулахгүй гэдгээ “Facebook” компани мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ