Оросын өдрийн баярт 5 сая гаруй хүн оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-13 11:58:43

МОСКВА. /TASS/. Оросын өдөрт зориулсан 4.2 мянга орчим баярын арга хэмжээнд нийт 5 сая гаруй хүн оролцсон тухай Оросын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волк мэдэгджээ.


“Оросын өдөрт зориулсан урлаг соёлын их наадам, тоглолт, баярын арга хэмжээнүүд орон даяар болж өнгөрсөн. Энэхүү арга хэмжээнүүдэд нийт 5 сая гаруй хүн оролцсон” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.


Арга хэмжээний үеэр нийтийн хэв журмыг сахиулахад хууль сахиулах байгууллагын 40 мянган ажилтан оролцжээ. Үүний зэрэгцээ Үндэсний гвардын цэргийн албан хаагчид, хувийн харуул хамгаалалтын байгууллагын ажилтнууд, олон нийтийн сайн дурын бүлэглэлүүдийн төлөөлөгчид оролцсон байна.   

Холбоотой мэдээ