Си Жиньпин, Нарендра Моди нар Киргиз улсад хүрэлцэн иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БИШКЕК. /КАБАР/.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди албан ёсны айлчлалаар Киргиз улсад
хүрэлцэн иржээ. “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн
Нарендра Модиг Киргизийн Шадар сайд Замирбек
Аскаров угтан авсан байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн улсуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд тэрбээр оролцох юм. Албан ёсны айлчлалынхаа хүрээнд Нарендра Моди Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой уулзах аж. Уулзалтын дүнд хоёр улсын төрийн тэргүүнүүд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.
ШХАБ-ын гишүүн
орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор Исламын Бүгд
Найрамдах Афганистан улсын Ерөнхийлөгч Мохаммад Ашраф Гани мөн өнөөдөр Киргиз
улсад хүрэлцэн ирсэн байна. Мохаммад
Ашраф Ганиг Киргизийн Шадар сайд Замирбек Аскаров угтан авсан байна.
Төрийн айлчлал
хийхээр Киргиз улсад хүрэлцэн ирсэн БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Киргизийн
Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков угтан
авжээ.
"Төрийн айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Си Жиньпин Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, уулзалтын дүнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд дурдсан байна.
Түүнчлэн
Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнөөдөр Киргиз улсад айлчлан иржээ.
Түүнийг Киргизийн Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиев угтан авсан байна.