Ж.Батзандан: Баялгийн тэгш хуваарилалтыг Үндсэн хуульд тусгая

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-06-13 18:45:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр Хууль зүйн үндэсний төвд эрдэмтэн судлаачид болон иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Хэлэлцүүлгийн үеэр хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал “УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой нэмэлт, өөрчлөлт”-ийн талаар, төрийн удирдлагын доктор, дэд профессор Н.Болд “Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагатай холбоотой нэмэлт өөрчлөлт”, Ардын эрхэт Түр хурлын төлөө” ТББ-ын тэргүүн Б.Пүрэвдорж “Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдалтай холбоотой нэмэлт өөрчлөлт”, Сургалт судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор П.Хишигбаяр “Нутгийн удирдлагынтогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт”-үүдийн талаар тус тус танилцуулж илтгэл тавин хэлэлцүүллээ.


Хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар олон нийтийн санал асуулга явуулж, наад зах нь үндэсний баялгийн хуваарилалтын талаар хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой зохицуулахаар тусгаж өгөх шаардлагатай байна” хэмээн онцолж байв.

Б.Болд

Холбоотой мэдээ