Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нөлөөллийн уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-06-15 22:59:17

Өмнөговь /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар эерэг зөв хандлагыг бий болгох, идэвхжүүлэхэд тэдний оролцоо зохион байгуулалтад тулгуурласан нөлөөлөн таниулах үйл ажиллагаа чухал юм. Тиймээс "Бие даан амьдрах төв" ТББ-аас санаачлан аймгийн ЗДТГ, "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн дэмжлэгтэйгээр "DZ TRY" буюу нөлөөлөн таниулах үйл ажиллагааг зохион байгуулж 60 гаруй иргэнийг оролцуулсан байна. 

Тэд аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж өөрсдийн санал бодлоо илэрхийллээ. Энэ үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан хараат бусаар амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нээж, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамруулахад ахиц дэвшил гарсныг онцолж байлаа. Мөн тэд аймгийн төвийн тодорхой газруудаар жагсаал зохион байгуулж өөрсдийн дуу хоолйогоо иргэддээ хүргэсэн байна. 

Холбоотой мэдээ