Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-06-14 16:43:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.


2019 оны 6 дугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

 Энэ сарын 16-нд төв аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 19- нөөс нийт нутгаар дулаарна.

Холбоотой мэдээ