“Ардын үг” зөвлөлдөх аян Дорноговь аймагт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-31 10:50:06

“Монголын медиа корпораци”-аас хэрэгжүүлж байгаа “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Дорноговь аймагт  үргэлжилж байна.

Зөвлөлдөх аяны хүрээнд тус медиа корпорацийн сурвалжлах баг Дорноговь аймагт ажиллаж тухайн орон нутагт болж буй нийгмийн асуудлууд хийгээд хүн зоны амьдрал ахуйг сурвалжилж байгаа ажээ.

Мөн ард иргэдээс түүвэр судалгаа авсан  бөгөөд дөрөвдүгээр сарын 2-нд “Саран хөхөө” театрын танхимд Сайншанд сумын иргэдийг оролцуулж хэлэлцүүлэг зохион байгуулж судалгааны дүнг танилцуулахаас гадна  иргэд олон нийтийн санаа бодлыг сонсохоор  болжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ