Архивын улсын үзлэгийг сумдад хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-06-18 14:37:47

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн сумдад архивын улсын үзлэг хийж байна.

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн салбар комисс, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Ганзоригоор ахлуулсан уг ажлын хэсэг 15 суманд ажиллаж байна.

Тус үзлэгээр архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх аргачлалын дагуу шалгаж, арга зүйн зөвлөгөөг өгч байгаа юм.

Дээрх үзлэг нь дөрвөн жил тутамд зохион байгуулдаг ба энэ удаагийн үзлэгийн төв комисс тус аймагт 9 дүгээр сард ажиллана. Аймгийн салбар комисс 88 байгууллагын үйл ажиллагааг дүгнэхээс 35 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнээд байна. Ирэх сарын 1-нд салбар комисс үзлэгээ явуулж дууссан байхаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ