Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-06-18 13:39:26

ТОКИО. /Kyodo/. Японы гэрлэх хүсэлтэй ганц бие иргэдийн тэн хагас орчим нь тохирох хэн нэгнээ олж чадахгүй байгаа бөгөөд тэдний 61.4 хувь нь уг нөхцөл байдлыг өөрчлөхөд хүчин чармайлт гаргахгүй байгаагаа илэрхийлжээ.


Мягмар гарагт олон нийтэд танилцуулсан Засгийн газрын судалгаанд дурдсанаар, тохирсон хэн нэгнээ олж чадахгүй байгаа шалтгаануудад бусадтай уулзах боломж бололцоо бага байдаг, санхүүгийн боломж хийгээд эсрэг хүйсийн хүнтэй таарч тохирох чадвар хангалтгүй байгаа зэргийг нэрлэсэн байна.


Өнгөрсөн 12 дугаар сард явуулсан уг цахим судалгаанд 20-40 насны 4000 эрэгтэй, эмэгтэй оролцжээ. Хүн амын насжилт хурдацтай явагдаж буй үед Засгийн газар гэрлэлтийг дэмжих чиглэлд арга хэмжээ авах шаардлагатай байгааг судалгааны дүн харуулав.


Шинээр мэндэлж буй хүүхдүүдийн тоо буурч байгаа асуудлын талаарх Японы сайд нарын танхимын баталсан жил тутмын тайланд дээрх судалгааны талаар дурджээ.


2018 онд төрсөн хүүхдүүдийн тоо 918397 байсан нь урьд өмнө нь байгаагүй хамгийн бага үзүүлэлт болжээ. Түүнчлэн энэ үзүүлэлт сүүлийн гурван жилийн турш нэг саяаас доош байжээ. 

Холбоотой мэдээ