ЕХ цөмийн аюулгүй байдлын төслийг Монголд амжилттай хэрэгжүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-18 16:12:36

БРЮССЕЛЬ. /neweurope/. Европын Холбоо дээд зэрэглэлийн стандарт, туршлагадаа суурилсан цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх 1.1 сая еврогийн хамтарсан төслийг Монгол Улсад хэрэгжүүллээ.


Европын Холбооны Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагаас санхүүжүүлсэн энэхүү төсөл нь радио идэвхт туяаны эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах, цөмийн материалуудын хяналтын системийг бий болгох, цацрагийн ослын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах зэрэг зохицуулалтын суурь орчныг бэхжүүлэх юм.

1986 онд Чернобыльд болсон ослын дараа Европын Холбоо Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгт техникийн тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд цөмийн аюулгүй байдлын хөтөлбөрийг эхлүүлжээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн буюу 1991-2006 оны хугацаанд цөмийн аюулгүй байдлыг хангах төсөлд 1.3 тэрбум орчим еврог зарцуулсан байна.

 

Холбоотой мэдээ