Ерөнхий сайд Дорноговийн сэтгүүлчидтэй тусгайлан уулзана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-31 13:25:00

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна. Түүнийг Зүүнбаянгийн зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хүндэт харуул угтан авав.

Тэрээр Дорноговь аймагт орон нутагт  шинээр хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, “Бизнес инкубатор” төв, Хамарын хийд орчмын аялал жуулчлалын бүсийн үйл ажиллагаатай танилцахаас гадна үдээс хойш “Саран хөхөө” театрт Сайншанд сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзах юм.

Мөн Ерөнхий сайд  үдээс хойш Дорноговь аймгийн сэтгүүлчидтэй тусгайлан уулзана.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ