Онцгой байдлын албыг сурталчлах өдөр маргааш болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ойг тохиолдуулан алба сурталчлах өдөрлөг, ёслолын жагсаалыг Сүхбаатарын талбайд маргааш 09.00-17.00 цагт зохион байгуулна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Алба сурталчлах өдөрлөгийн үеэр, албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх юм.
Мөн албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын 224 тоот дасгалын үзүүлэх тоглолт болно.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 15 жилийн хугацаанд 16583 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 295,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.