"Улаанбаатар төмөр зам”-ын өрийг цайруулах асуудлыг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-06-19 15:53:13

МОСКВА. /TASS/. ОХУ болон Монгол Улсын төлөөлөгчид “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Монголын Засгийн газарт төлөх өрийн бүтцийг өөрчлөх хувилбарыг хэлэлцэж байгаа тухай "Коммерсантъ" сонин эх сурвалжуудынхаа мэдээллийг иш татан уламжилжээ.


Тус сонинд гарсан мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар УБТЗ-ын Монголын Засгийн газарт төлөх өр 100 тэрбум төгрөг буюу одоогийн ханшаар 37.5 орчим сая ам.доллар болж байгаа аж. УБТЗ-ын зээлийг бүрмөсөн хүчингүй болгохыг ОХУ шаардаж байгаа бол Монголын тал бүх өрийг дүрмийн санд шилжүүлэхийг санал болгосон байна. Гэвч энэ хувилбар нь УБТЗ-д тавих хяналтыг Монголын талд өгөх учир Оросын хувьд ашиггүй юм. Тээврийн дэд сайд Владимир Токарев тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид өрийн талыг цайруулж, үлдсэн хэсгийг УБТЗ-ын дүрмийн санд хөрвүүлэх гэсэн харилцан буулт хийсэн хувилбарыг санал болгожээ. Энэ асуудлыг Орос болон Монголын Ерөнхийлөгч нарын энэ жил хийх уулзалтын үеэр хөндөж магадгүй байна.


УБТЗ бол Орос-Монголын хувь нийлүүлсэн компани юм.


Холбоотой мэдээ