Бага насны хүүхдийг наршихаас сэргийлэхийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-06-19 16:46:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ихэнх нутгаар ойрын өдрүүдэд өдөртөө 29-32 хэм хүртэл халах төлөвтэй байна. Иймд иргэд өөрийн болон гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, наршихаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвлөлөө.


Мөн өндөр настан болон бага насны хүүхдийг нарны шил, малгай тогтмол өмсч, зүрх судасны өвчтэй болон даралттай хүмүүс эмээ тогтмол хэрэглэж аль болох халуун наранд гарахгүй байхыг зөвлөв.

 

Наршихаас сэргийлэх:
• Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
• Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
• Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
• Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
• Хурц наранд удаан явахаас зайлсхийх
• Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
• Хүйтэн ус, шүршүүрт орох

Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг:

• Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих 
• Бие суларч ядрах 
• Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах 
• Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох 
• Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах

Наршихад үзүүлэх анхны тусламж:


• Эмнэлэгт яаралтай хандах

• Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
• Нойтон алчуур толгойд нь тавих
• Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих
• Бүлээн шингэн уулгах

 

Холбоотой мэдээ