ШЕЗ-ийн хоёр гишүүний нэрийг Ерөнхийлөгчид хүргүүллээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2019-06-20 15:25:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд багтах хоёр хүнийг тодруулах санал хураалт дуусаж, нэр дэвшигчид тодорчээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон юм. Тиймд, Анхан шатны шүүхээс Т.Мэндсайхан, Давж заалдах шатны шүүхээс Д.Цогтсайхан нарыг тодруулан тэднийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлээд байна. Улсын дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж үлдсэн нэг хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм байна.

Эдгээр гишүүн дэмжигдвэл, ШЕЗ-ийн шинэ бүрэлдэхүүн албан ёсоор бүрдэх юм. Одоогоор  Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санал болгож  томилогдсон Э.Батбаяр, Монголын Хуульчдын холбооноос санал болгож томилсон В.Оюумаа нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байгаа юм.

Холбоотой мэдээ