Ван Гогийн хэрэглэж байсан бууг дуудлага худалдаагаар заржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС.
/TASS/.
Нидерландын зураач Винсент Ван Гогийн амиа хорлохдоо ашигласан байж болзошгүй гар буу
дуудлага худалдаанд 162.5 мянган еврогоор зарагдлаа “Drouot” дуудлага худалдааны газар “Твиттер” хуудсаараа
дамжуулан мэдэгдсэн байна.
Дуудлага худалдаа эхлэхийн өмнө уг гар бууг 40-60 мянган еврогоор үнэлж
байжээ.
Бууг 1960 онд Овер-сюр-Уаз хотод байдаг цайзын ойролцоох газраас олсон байна. Энэхүү олдворт нарийн дүн шинжилгээ хийж, архив баримт бичгүүдийг тулган харьцуулсан Овер-сюр-Уаз хотын нэгэн түүхчийн номонд Ван Гогтой холбоотой нотолгоо байдаг аж.
