Улсын баяр наадмаар 32 хүнийг төрийн дээд одон медалиар шагнана

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-06-20 15:22:03
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар төрийн дээд одон медалиар шагнах болон Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Энэ жилийн улсын баяр наадмын үеэр Орхон аймгаас 32 хүнийг төрийн дээд одон медалиар шагнана.

Тухайлбал, Монгол Улсын гавьяат цолоор нэг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор гурав, Алтангадас одонгоор дөрөв, Хөдөлмөрийн хүндэт медалиар 24 хүнийг шагнахаар болжээ.

Түүнчлэн Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2019 оны хамтын ажиллагааны хүрээнд тус үйлдвэрээс хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Үүнийг байгаль орчин экологи, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр зарцуулна.

Тодруулбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нэг тасгийг бүрэн засварлахад 25 сая, Цагаанчулуут багт барьж байгаа Цэцэрлэгт хүрээлэнд өргөх механизм бүхий агаарын дүүжин гүүр, завь, галзуу хулгана зэрэг 10 тоглоом байршуулах, тохижуулахад нэг тэрбум 877 сая, улсын баяр наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд 100 сая төгрөгийг  зарцуулахаар болжээ.

Холбоотой мэдээ