УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттиг угтан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-24 12:33:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар манай улсад албан ёсоор айлчилж буй Швейцарын холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэттиг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд хүндэтгэн угтлаа.



УИХ-ын дарга Г.Занданшатар, зочны хамтаар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлээд, Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний баганат танхимд морилов. Хатагтай Марина Кароббио Гүшэтти хүндэт зочдын дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ зурсны дараа Төрийн ордны уулзалтын танхимд УИХ-ын дарга Г.Занданшатартай албан ёсны хэлэлцээ хийв.


Үүний дараа тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзахаас гадна “Эмэгтэйчүүдийн манлайлал” олон улсын чуулгад оролцоно.

Холбоотой мэдээ