Улсын хэмжээнд 22.1 сая төл бойжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-21 17:58:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 20-ны байдлаар оны эхний 29.7 сая эх малын 76.3 хувь нь төллөж 22 сая 116.0 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 95.9 хувьтай байна. Оны эхнээс 639.6 мянга том мал хорогджээ. Энэ нь нийт малын 0.96 хувийг эзэлж байна. Увс, Ховд аймагт хамгийн их мал хорогджээ.


Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар 0.0-82.0 мм бороо орсон бөгөөд 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-16-нд ихэнх нутгаар усархаг аадар бороо орсноос хамгийн их нь Төв аймгийн Нөхөрлөлд 82.0 мм, Завханы Шилүүстэйд 53.3 мм, Увсын Цагаанхайрханд 51.0 мм, Архангайн Булганд 48.5 мм, Архангайн Хашаат,Төв аймгийн Лүн, Зуунмод, Увсын Өлгий, Баруунтуруун, Хөвсгөлийн Улаан-Уул, Нийслэлийн Амгалан станцад 40.3-48.0 мм, бусад нутгаар 0.1-39.8 мм бороо орсон байна. 


Нийт нутгаар зуншлага сайжирж байна




Ургамлын гарц нийт нутгийн 40 хувьд сайн, 50 гаруй хувьд дунд, 10 хүрэхгүй хувьд муу байсан бол хур тунадас орсноор нийт нутгаар зуншлага сайжирж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ