Никитоныхон бэлгээ задалсаар...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-22 14:30:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын рок попын ертөнцөд туурвисан уран бүтээлээрээ хэдийнээ өөрсдийгөө “тамгалж”, тод мөрөө үлдээж чадсан уран бүтээлчид бол "Никитон" хамтлагийнхан. Энэ жил тус хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа. Тэд ойдоо зориулан сонсогч, фенүүддээ зэхсэн бэлгүүдээ задалсаар байна.


Бэлэг-1

“Никитон” хамтлагийн өнгөрсөн тавдугаар сарын 11-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монголын рок, подын оддын хамт 100 мод тарин төгөл байгуулсан.

“Никитон” хамтлагийнхан 25 жилийн бэлгүүдээ дэлгэсээр байна

Бэлэг-2

“Никитон” хамтлагийнхан 25 жилийн бэлгүүдээ дэлгэсээр байна

Зургаадугаар сарын 1-9-нд “Никитон” хамтлагийнхан Европын орнуудаар аялан тоглолтоо хийсэн. Тэнд Берлин, Женев, Стокгольм, Дюссельдорф хотод амьдардаг монголчуудаа уран бүтээлээрээ хөглөсөн.


Бэлэг-3

“Никитон” хамтлагийнхан 25 жилийн бэлгүүдээ дэлгэсээр байна

Зургаадугаар сарын 15-наас “Боловсрол” телевизээр үдэш бүр “Никитон” хамтлагийнхан уулзах болсон. “Никитон 25 жил” реалити  нэвтрүүлэгт хамтлагийн ахлагч, дуучин Баачка, бөмбөрчин Билгүүн, даралтат хөгжимчин Чинбаа, гитарчин Өөжгий, аргил гитарчин Цогоо болон гурван вокалист, дууны найруулагчийнхаа хамт есүүлээ “Aрцат виллаж”-д амьдарч байгаа. Уг реалити шоу энэ сарын 28 хүртэл үргэлжлэх бөгөөд ажлын өдрүүдэд 21.00 цагт, амралтын өдрүүдэд 23.00 цагаас үзэгчдэд хүрнэ. Тэд “Никитон 25 жил” тоглолтын өдөр хүртэл хэрхэн бэлтгэлээ базаан байгаагаа шоу нэвтрүүлгээрээ дэлгэсээр байгаа бөгөөд тэднийг зорих ирэх гэнэтийн зочид ч тасрахгүй гэсэн шүү.  

“Никитон” хамтлагийнхан 25 жилийн бэлгүүдээ дэлгэсээр байна

Бэлэг-4

“Никитон” хамтлагийнхан 25 жилийн бэлгүүдээ дэлгэсээр байна

Зургаадугаар сарын 21-нд буюу маргааш 19.00 цагт Үндэсний соёл амралтын төвд байрлах “Никитон клуб”-т “Чи минийх” нэртэй шинэ цомгийн баяр болно. Цомгийн баяр хэн бүхэнд нээлттэй бөгөөд хамтлагийнхантай гэрэл зургаа татуулан, гарын үсэгтэй шинэхэн цомог худалдан авах боломжийг фенүүдээ бүрдүүлжээ.

 Бэлэг-5

“Никитон” хамтлагийнхан 25 жилийн бэлгүүдээ дэлгэсээр байна

Зургаадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12.00 цагт “Никитон-25 жил” тоглолтоо хийнэ. Тоглолт 12.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл 12 цаг үргэлжлэх бөгөөд тоглолтод "Харанга" хамтлаг, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран, “Камертон”, “Нисванис”, “Хар Сарнай”, “A-Sound”, “Fire хамтлаг”, “The Lemons” хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б. Амархүү, Ука, Ана, хийлч Дээгий оролцох бөгөөд шилдэг DJ нар сор бүтээлээсээ тоглох тоглолтын үнэ 10 мянган төгрөг.  Энэ үдэш Монголын рок попын одод цугларсан том тоглолт болно.


Холбоотой мэдээ