Дональд Трамп БНСУ-д хоёр өдөр айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-24 16:01:34

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 29-нд БНСУ-д хоёр өдөр айлчилна. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар дахь эх сурвалж мэдээлжээ.


Дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогыг зангидаж байдаг тэргүүлэх 20 улсын төрийн тэргүүн нарын дээд хэм­жээний уулзалт ирэх баасан гарагт эхэлнэ. Д.Трамп “Их 20”-ийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа БНСУ-ыг зорино гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус зургадугаар сарын 10-нд мэдээлжээ.


Холбоотой мэдээ