"Ажлын зууч" аяллыг дахин зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-24 21:54:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Бүтээн байгуулалт-Ажлын байрыг дэмжих жил”, “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил”-ийн ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас "Ажлын зууч" аяллыг дахин зохион байгууллаа.

Уг аяллын зорилго нь ажил хайгч иргэдийг орон нутагт хийж буй бүтээн байгуулалттай танилцуулж газар дээр нь сул чөлөөтэй ажлын байранд зуучилж буй юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хүрээнд бий болсон сул чөлөөтэй ажлын байрыг тус газарт бүртгэлтэй ажилгүй иргэн болон зорилтот бүлгийн хөдөлмөрийн насны нийт 17 иргэнд танилцуулж, 14 иргэнийг ажлын байранд зуучилсан байна.

Холбоотой мэдээ