Сумдын ЗДТГ-ын дарга нар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-26 15:53:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод баруун аймгуудын сумдын ЗДТГ-ын дарга нарын "Цэргийн бэлтгэл сургалт" өчигдөр өндөрлөлөө.

Тус сургалт нь сумын Тамгын газрын дарга, Цэргийн штабын бие бүрэлдэхүүн нарын орон нутагт батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ажил үүргээ гүйцэтгэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой бөгөөд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгаас 120 орчим хүн оролцов. Оролцогчдод Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалах их сургуулиас томилогдсон мэргэжлийн хүмүүс Монгол Улсын батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалт, батлан хамгаалах салбарын хуулиудыг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

 Мөн сургалтын хүрээнд гар бөмбөг, олс таталтын төрлөөр нөхөрсөг тэмцээн зохион байгуулж Завхан аймгийн баг тэргүүллээ.

Холбогдох хуульд зааснаар дээрх сургалтыг хоёр жилд нэг удаа явуулахаар заасан ба дараагийн зохион байгуулагч Ховд аймагт төрийн далбааг хүндэтгэлтэйгээр хүлээлгэж өглөө. 

Холбоотой мэдээ