Орхон аймгийн төрийн 10 албан хаагч БНСУ-д ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-26 16:20:28
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын санаачилгаар Орхон аймгийн төрийн 10 албан хаагч БНСУ-д 10 хоног туршлага судална. Үүнийг БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-тэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Дээрх албан хаагчид  Эрдэнэт хотод тулгамдаж буй асуудлаар эсээ бичиж уг сэдвээрээ илтгэл тавьсан юм. Эсээ бичүүлж буй гол зорилго нь төрийн албан хаагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, аливаа асуудлын гарц, шийдлийг нь эрж хайж, судалгаа хийх чадварыг эзэмшүүлэхэд оршиж байгаа юм гэж зохион байгуулагчид онцолж байлаа.

БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Ү Жон Үг хэлэхдээ, “Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан төрийн албан хаагчдад баяр хүргэе. Солонгос улсад та бүхэн мэргэжил бүрээрээ туршлага судалж, солонгос хүмүүс хэрхэн ажиллаж байгаатай танилцах болно. Энэ бол аялал биш. Энэ бол ажил. Та бүхэн өглөө метрогоор ажилдаа явж, энгийн иргэдийн ажил, амьдралтай танилцана. Та бүхэнд томоохон боломж нээгдэж байгаад баяртай байна” хэмээлээ.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ