Төв аймагт Бутаны Хаант Улсын төлөөлөгчид зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-07-03 12:26:41

Төв  /МОНЦАМЭ/. Монгол Улсад зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд-Манлайлал” олон улсын чуулганд оролцож буй Бутаны Хаант Улсын төлөөлөгчид Төв аймагт зочилж, төрийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгаа туршлагаас судалжээ.

Бутаны Хаант Улсын төлөөлөгчид нь УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд  болж буй чуулганд оролцож байгаа аж.

Төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга С.Цогбаяр нар хүлээн авч уулзлаа.

Чуулганд оролцохын сацуу Төв аймагт зочилж, орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгаатай танилцаж, харилцан туршлага солилцсон байна.

Холбоотой мэдээ