ТӨВ: Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан номын булан нээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Нэг байгууллага-Нэг сайн үйл” аяны хүрээнд аймгийн нийтийн номын сангаас тусгай хэрэгцээт иргэдэд үйлчилдэг “Аз жаргалын өргөө” төвд номын булан байгуулан, уншлагын орчныг бүрдүүлжээ.
Номын буланд 45 ном байршуулсан бөгөөд үүнээс 25 нь уран зохиолын, 15 нь танин мэдэхүйн, 5 нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ном байна. Мөн аяны хүрээнд 30 уншигчийн картыг үнэ төлбөргүй нээж, зөөврийн номын сангаар 40 номыг хүргэн үйлчилжээ.
Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус төвөөр үйлчлүүлэхдээ хичээлээ хийх, ном унших, танин мэдэх, хөгжих таатай орчин бүрдэж байна.