Элсний гар бөмбөгийн ДАШТ Хамбург хотод эхэлж байна

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-28 15:42:40

МОСКВА. /TASS/. Элсний гар бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Германы Хамбург хотод эхэлж байна.


Дэлхийн цомын тэмцээнд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн нийт 48 баг оролцох юм байна. Баг тамирчдыг тус бүр 4 багаар 12 хэсэгт хуваах аж. Тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар бөгөөд ялагчид 2020 оны Токио хотод болох олимпийн наадмын эрхийн бичгээр шагнуулах аж.


Элсний гар бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7 хүртэл үргэлжлэх юм байна. 

Холбоотой мэдээ