Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-06-29 09:21:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ.


2019 оны 6 дугаар сарын 29-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус,  говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн бороо орно.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

Холбоотой мэдээ