Улаанбаатарт бороо орно

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-06-30 08:51:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.


2019 оны 6 дугаар сарын 30-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Төв болон баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус,  говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-19 градус дулаан байна.

Холбоотой мэдээ