Азийн даамын холбооны ерөнхийлөгчөөр Ч.Бат-Эрдэнэ улиран сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-01 10:48:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Le Grande Plaza зочид буудалд Азийн даамын холбоо (ADC)-ны ээлжит их хурал боллоо.


Тус хуралд БНХАУ, Япон, Монгол, Казахстан, Узбекстан, Афганистаны төлөөлөгчид оролцсон байна. Хурлаар бүс нутагт даамын спортыг хөгжүүлэх талаар хэлэлцэж, 2021 оны тивийн АШТ-ийг Казахстан улс хүлээн авахаар болсон байна. Харин 2020 оны АТАШТ-ийг хаана зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гараагүй байна.


Хурлаар 2019-2023 онд Азийн даамын холбоог удирдах Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон нь чухал үйл явдлын нэг байв. Олонхын саналаар Монгол Улсын иргэн Ч.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, ирэх дөрвөн жилд Азийн даамын холбоог үргэлжлүүлэн удирдахаар боллоо. Мөн ОУИМ Г.Ганжаргал тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг хашихаар болсон байна.

Холбоотой мэдээ