Монголын даамчдаас их мастерууд төрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-01 10:59:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистан улсад болж буй Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамны үндсэн төрөл дуусаж уг төрлөөс манай тамирчид 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.


Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн ДДХМ Б.Мөнхжин, эмэгтэй ангилалд аварга болсон ДДХДМ Б.Мишээл нар Олон улсын их мастер цолын болзол хангасан байна. Мөн ахмадын ангилалд спортын мастер Д.Дорж, U-17 насны охидын ангилалд дэд мастер У.Баяржаргал, U-14 насны охидын ангилалд спортын мастер Н.Лхагвадолгор, U-8 насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гоомарал нар алтан медаль хүртжээ.

Холбоотой мэдээ