Цэцэрлэгийн багш нар Японд дадлага хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-07-02 17:14:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Боловсролын газар, Япон улсын “Seikatsu Sekkei” цэцэрлэгийн багш нарын холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.


Япон улсын “Seikatsu Sekkei” компанийн ерөнхийлөгч Идэ Кэнжиро, Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, “Монгол-Японы өртөө боловсролын төв” ТББ-ын тэргүүн А.Галбадрах нар хамтран ажиллах энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичиг нь боловсролын салбарын бүтээлч санал, санаачилгыг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.

Энэ үеэр талууд нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын багш нарыг Япон Улсад богино хугацааны дадлага хийлгэх, туршлага солилцох ажлыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх төдийгүй, цаашдын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх талаар хамтран ажиллах тухай санал солилцсон юм.

 

Холбоотой мэдээ