“Бага Алтаргана-2019” наадам Булганы Тэшиг суманд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-07-02 17:19:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймгийн Тэшиг сумын төвд буриад зоны “Бага алтаргана-2019” соёл урлагийн наадам долдугаар сарын 1-2-нд болж байна.

“Монголын Буриадын төв холбоо”-ноос зохион байгуулж наадмаар буриад бөхийн барилдаан, буриад сурын харваа, дуу хуурын цэнгүүн, “Эв модны баяр” болж, буриад ёс заншил, ураг удмыг танилцуулж байна. Монгол туургатан буриад зоны өв уламжлал, соёл урлагийг сурталчилдаг энэхүү наадмыг аялал жуулчлалын үйл ажиллагаа болгохоор зорин ажиллаж байна.



Энэ удаагийн “Бага алтаргана-2019” соёл урлагийн наадамд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Төв аймаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотоос буриад зоны төлөөлөл оролцож, ОХУ-аас Улаан-Үд хот болон Закаменск аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны зарим аймгаас зочид ирээд байна.

Б.Болд

Холбоотой мэдээ