Эрхүүд амьдарч буй монгол иргэдийг үерийн аюулаас сэргийлэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-02 18:29:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү мужид амьдарч буй монгол иргэдийг үерийн аюулаас сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.

Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас өнгөрсөн сарын 27-нд тус мужийн Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автсан. Үерийн улмаас зарим нутагт усны түвшин 1.3 метрт хүрч байшин барилга, зам, гүүр усанд автаж, эрчим хүч тасарчээ. Албан ёсны мэдээллээр, үерийн улмаас 5 хүн нас барж, 112 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд монгол иргэд өртсөн гэсэн мэдээлэл байхгүй аж. Одоогоор үерийн усны түвшин бага зэрэг буурч байгаа ч энэ сарын 6-7-нд дахин их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа тул Эрхүү хот болон үерт автаад байгаа бүс нутагт зорчих иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулав.

Холбоотой мэдээ